Нууцлалын бодлого
1. Ерөнхий зүйл
Энэхүү бодлого нь Quik.mn таны ямар мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Бид зөвхөн үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг л цуглуулдаг.
2. Цуглуулдаг мэдээлэл
Бүртгэлийн мэдээлэл
- Нэр, имэйл хаяг
- Нууц үг — зөвхөн эргэлт буцалтгүй шифрлэгдсэн (bcrypt) хэлбэрээр хадгална
Холбоосын статистик
Богино холбоос дээр даралт хийгдэх бүрд дараах мэдээллийг бүртгэнэ:
- IP хаягийн буцаан сэргээх боломжгүй hash — жинхэнэ IP хаягийг хадгалдаггүй
- Төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хөтөч (User-Agent-аас)
- Эх сурвалж (referrer) болон огноо, цаг
Бид газарзүйн байршил (GeoIP) тогтоодоггүй.
Күүки
- Session күүки — нэвтрэлт хадгалах
- "Сануулах" күүки — таныг дахин нэвтрэхэд (30 хоног, сонголтоор)
- Харагдацын тохиргоо (цайвар/бараан горим)
Бид гуравдагч этгээдийн зар сурталчилгааны болон мөшгих күүки ашигладаггүй.
3. Мэдээллийг ашиглах зорилго
- Үйлчилгээг ажиллуулах, холбоос эзэнд нь статистик харуулах
- Фишинг, спам зэрэг урвуулан ашиглалтаас сэргийлэх
- Хурдны хязгаарлалт, аюулгүй байдлыг хангах
- Имэйл баталгаажуулалт, нууц үг сэргээх, чухал мэдэгдэл илгээх
Бид таны мэдээллийг хэнд ч зардаггүй, маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.
4. Хадгалах хугацаа
- Бүртгэлгүй үүсгэсэн холбоос: 7 хоног идэвхтэй, дараа нь 30 хоногийн дотор бүрмөсөн устана
- Бүртгэлтэй холбоос ба статистик: та устгах хүртэл
- Бүртгэл устгахад холбогдох бүх мэдээлэл хамт устана
5. Гуравдагч этгээд
Манай сервер найдвартай хостинг үйлчилгээ ашигладаг. Хуулийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр албан ёсоор шаардсан тохиолдолд л мэдээлэл өгч болно.
6. Аюулгүй байдал
- Бүх холболт HTTPS шифрлэлттэй
- Нууц үг bcrypt, API түлхүүр SHA-256 hash хэлбэрээр хадгалагдана
- Мэдээллийн санд хамгаалагдсан (prepared) хүсэлт, CSRF хамгаалалт
7. Таны эрх
- Өөрийн мэдээллээ харах, засах (тохиргооны хэсэгт)
- Бүртгэлээ бүрэн устгах — бүх мэдээлэл хамт устана
- Статистикаа CSV хэлбэрээр татаж авах
8. Өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, огноог тэмдэглэнэ.
9. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал холбоо барих хуудсаар хандаарай.