Нууцлалын бодлого
1. Ерөнхий зүйл
Энэхүү бодлого нь Quik.mn таны ямар мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана. Бид зөвхөн үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг л цуглуулдаг.
2. Цуглуулдаг мэдээлэл
Бүртгэлийн мэдээлэл
- Нэр, имэйл хаяг
- Нууц үг — зөвхөн эргэлт буцалтгүй шифрлэгдсэн (bcrypt) хэлбэрээр хадгална
Холбоосын статистик
Богино холбоос дээр даралт хийгдэх бүрд дараах мэдээллийг бүртгэнэ:
- IP хаягийн буцаан сэргээх боломжгүй hash — жинхэнэ IP хаягийг хадгалдаггүй
- Төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, хөтөч (User-Agent-аас)
- Эх сурвалж (referrer) болон огноо, цаг
- Улс, хот — олон улсын 2 үсэгт улсын код (жишээ нь MN, US) болон хотын нэр. IP хаягийг манай серверт хадгалагдсан офлайн санд тулгаж тодорхойлдог бөгөөд жинхэнэ IP хаяг өөрөө хадгалагдахгүй
Байршлыг хотын түвшинд тодорхойлно. Хадгалагдах координат нь тухайн хотын төв цэг бөгөөд зочны бодит байршил биш — гудамж, хаяг зэрэг нарийвчилсан байршил тогтоох боломжгүй. Гадны GeoIP үйлчилгээ рүү ямар ч мэдээлэл илгээдэггүй — бүх тодорхойлолт манай серверт офлайн хийгддэг.
Бүртгүүлэх үед таны ирсэн эх сурвалж (referrer, UTM параметр, эхний хуудас) болон улс, хотыг нэг удаа бүртгэнэ — үйлчилгээгээ сайжруулах зорилгоор.
IP Geolocation by DB-IP (db-ip.com) — Country Lite ба City Lite, CC BY 4.0
Күүки
- Session күүки — нэвтрэлт хадгалах
- "Сануулах" күүки — таныг дахин нэвтрэхэд (30 хоног, сонголтоор)
- Харагдацын тохиргоо (цайвар/бараан горим)
Бид гуравдагч этгээдийн зар сурталчилгааны болон мөшгих күүки ашигладаггүй.
3. Мэдээллийг ашиглах зорилго
- Үйлчилгээг ажиллуулах, холбоос эзэнд нь статистик харуулах
- Фишинг, спам зэрэг урвуулан ашиглалтаас сэргийлэх
- Хурдны хязгаарлалт, аюулгүй байдлыг хангах
- Имэйл баталгаажуулалт, нууц үг сэргээх, чухал мэдэгдэл илгээх
Бид таны мэдээллийг хэнд ч зардаггүй, маркетингийн зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.
4. Хадгалах хугацаа
- Бүртгэлгүй үүсгэсэн холбоос: 7 хоног идэвхтэй, дараа нь 30 хоногийн дотор бүрмөсөн устана
- Бүртгэлтэй холбоос ба статистик: та устгах хүртэл
- Бүртгэл устгахад холбогдох бүх мэдээлэл хамт устана
5. Гуравдагч этгээд
Манай сервер найдвартай хостинг үйлчилгээ ашигладаг. Хуулийн байгууллагаас хуульд заасан үндэслэлээр албан ёсоор шаардсан тохиолдолд л мэдээлэл өгч болно.
6. Аюулгүй байдал
- Бүх холболт HTTPS шифрлэлттэй
- Нууц үг bcrypt, API түлхүүр SHA-256 hash хэлбэрээр хадгалагдана
- Мэдээллийн санд хамгаалагдсан (prepared) хүсэлт, CSRF хамгаалалт
7. Таны эрх
- Өөрийн мэдээллээ харах, засах (тохиргооны хэсэгт)
- Бүртгэлээ бүрэн устгах — бүх мэдээлэл хамт устана
- Статистикаа CSV хэлбэрээр татаж авах
8. Өөрчлөлт
Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, огноог тэмдэглэнэ.
9. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал холбоо барих хуудсаар хандаарай.